ШВЕД УЛС ХОГНООС ГАРГАН АВСАН ЭРЧИМ ХҮЧЭЭР 1 САЯ ӨРХИЙН ДУЛААНЫГ ШИЙДЭЖЭЭ
- 3 days ago
- 1 min read
Шведэд ахуйн хог хаягдлын 0,7% нь хогийн цэгт булшлагддаг. Ойролцоогоор нийт хогны 52% нь эрчим хүч гаргах үйлдвэрт шатаагдаж, дулаан, цахилгаан үйлдвэрлэдэг бол үлдсэн 47,3% нь дахин боловсруулагддаг байна. Энэ систем маш үр ашигтай тул Швед дотооддоо хангалттай хог үйлдвэрлэж чаддаггүй.

Үүний улмаас тус улс жил бүр Норвеги, Их Британи, Итали, Ирланд зэрэг орнуудаас сая сая тонн хог импортолдог байна. Харин эдгээр улсууд хогоо өгөхийн тулд Шведэд мөнгө төлдөг. Шведийн эрчим хүчний компаниуд импортолсон хогийг шатааснаар жилд ойролцоогоор 100 сая ам.долларын орлого олж, үйлдвэрлэсэн эрчим хүчээрээ 1 сая гаруй айлыг дулаанаар ханган, хэдэн зуун мянган өрхийн цахилгааны асуудлыг шийддэг байна.
Эх сурвалж: The local Sweden



Comments