top of page

ӨНӨӨДРИЙН ХИЙН ҮНИЙН ӨСӨЛТ ИРЭХ ӨВӨЛ ЕВРОПЫН ХАЛААЛТЫН ҮНИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

  • 2 hours ago
  • 1 min read

Дөрөвдүгээр сарын байдлаар Европын хийн үнэ ОУ-ын геополитикийн байдлаас шалтгаалан өсөж, айл өрхийн халаалтын зардалд дарамт учруулж болзошгүй нөхцөл үүсээд байна. Европын хийн биржийн жишиг үнээр дөрөвдүгээр сарын эхний хагаст 41-53 евро/МВт.цагийн хооронд хэлбэлзэж, гуравдугаар сард 68 евро/МВт.цаг хүрч өссөн нь ахуйн хэрэглээний хийн тариф, дулааны төлбөрт нөлөөлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.



Европын хийн агуулахуудын дүүргэлт дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар 29.56 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн 36.1 хувиас доогуур байна. Энэ нь ирэх өвлийн халаалтын улиралд нийлүүлэлтийн эрсдэл, үнийн дарамт нэмэгдэх болгоомжлол үүсгэжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар Европ хангалттай шингэрүүлсэн байгалийн хий импортолж агуулахуудаа дүүргэж чадна. Гэхдээ энэ нь өндөр үнээр хийгдэх тул айл өрхийн халаалтын төлбөр ирэх өвөл өсөх эрсдэл хэвээр байна.

Эх сурвалж: Euronews

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page