top of page

Европын Аяллын Хөтөч

ЭЛОН МАСКИЙН ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИУДЫН ХУВЬЦАА УНАЖ ЭХЭЛЛЭЭ

Дэлхийн тэргүүн баян Elon Musk болон нэгдсэн улсын ерөнхийлөгч Donald Trump нарын маргаан нийгмийн сүлжээнд улам хурцдаж улс төр, бизнес, технологийн салбаруудыг хамарсан асуудлуудыг үүсгэж байна. Тодруулбал Элон Маск: 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Трампын дэмжигчдийн тарааж буй “сонгууль будлиантай болсон” гэсэн мэдээллийг шүүмжилсэн. Мөн Маск “улс төрийг худал сурталчилгаа биш, бодит инноваци өөрчилнө” хэмээн мэдэгдэж X (хуучнаар Twitter)-т Трампын постуудыг шүүмжилж, хязгаарлажээ.

Трампын хариу: Дональд Трамп Маскийг “төрийн мөнгөөр хөлжсөн луйварчин” хэмээн тодорхойлж. Төрийн гэрээ ашиглагч” гэж үзэж, SpaceX болон Starlink төслүүдийг төрийн санхүүжилтээс хасах ёстой гэж мэдэгдсэн. Мөн өөрийн Truth Social платформ дээр “Энэ нөхөр хэзээ ч үнэн ярихгүй” хэмээн жиргэжээ. Тэдний хоорондын сөргөлдөөн зөвхөн цахим сүлжээгээр хязгаарлагдахгүй болсон байна. Маск X сүлжээгээр дамжуулан “fact-checking” механизм нэвтрүүлж, Трампын мэдээллийг шалгаж буйгаа мэдэгдсэн. Үүний хариуд Трампын багийнхан Elon Musk-ийн X платформд зар сурталчилгаа тавихгүй, харин өөрийн Truth Social сүлжээг дэмжихээ илэрхийлжээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page