top of page

Европын Аяллын Хөтөч

ШОЛЬЦ: ГЕРМАНЫ АРДЧИЛАЛД ЯМАР Ч УЛС ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОХЫГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ

ХБНГУ-ын канцлер Олаф Шольц
ХБНГУ-ын канцлер Олаф Шольц

Германы канцлер Олаф Шольц өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ: Улс орны ардчилалд хөндлөнгөөс оролцох оролдлогыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ онцоллоо. Түүний энэхүү байр суурь нь АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Д. Ванс Европын удирдагчдыг шүүмжилсний хариу юм. Тодруулбал өчигдөр буюу 2024.02.14-нд эхэлсэн Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр АНУ-ын дэд ерөнхийлөгч Ванс Европын засгийн газруудын ардчилалд хандах хандлагыг шүүмжилж, тив даяар үзэл бодлын эрх чөлөө “бууралттай байна” гэж мэдэгдсэн юм. Мөн тэрбээр Орос, Хятадаас илүүтэйгээр Европын аюулгүй байдалд тулгарч буй хамгийн том сорилт бол “Европ өөрийн үндсэн үнэт зүйлсээс ухарч буй явдал” хэмээн онцолсон байна.

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Д. Ванс
АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Д. Ванс

Тэгвэл тус мэдэгдэлд Германы канцлер Шольц хариу өгч: Герман бол хүчтэй ардчилалтай улс бөгөөд энэ утгаараа хэт барууны үзэл улс төрийн шийдвэр гаргах үйл явцад ямар ч байдлаар оролцох ёсгүй. Түүнчлэн Германы ардчилалд үзэл бодлын эрх чөлөө чухал хэдий ч бусдыг дайрч доромжлох, хууль зөрчих үйлдлийг зөвшөөрөхгүй гэдгийг онцолжээ. Мөн Шольц Украины тусгаар тогтнолыг хамгаалах нь бидний зорилго” хэмээн мэдэгдэж, Орос, Украин хоорондын яриа хэлэлцээрт Киевийг заавал оролцуулах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.



Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page