top of page

ШВЕЙЦАРТ ТИК ТОК-ИЙН “ПАРАЦЕТАМОЛ ЧЕЛЛЭНЖ"-Д СЭРЭМЖЛҮҮЛЭГ ГАРГАЛАА.

ree

TikTok дээр “Парацетамол челленж” хэмээх аюултай тренд дэлгэрчээ. Энэ нь өсвөр насныхан нэгнээ их хэмжээний парацетамол ууж, эмнэлэгт аль болох удаан хугацаанд байсан бичлэгээ хийж сүлжээнд нийтлэхийг уриалж байгаа юм. Тэгвэл Швейцарийн баруун хэсгийн "Кантон" эрх баригчид аминд аюултай тус үйлдлийг эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг болгон хүргэж, эмийн сангуудад өсвөр насныханд эм борлуулахдаа илүү анхааралтай байхыг зөвлөжээ. Швейцарт парацетамол нь жороор олгодоггүй, эмийн санд чөлөөтэй борлуулагддаг юм байна.

ree

Одоо Швейцарын иргэдийн дунд Dafalgan-ийг жороор олгох эсэх талаар санал асуулга явагдаж байна. Мөн хэт их парацетамол уувал элэгний хүнд гэмтэл авч үхэлд хүргэх аюултайг мөн анхааруулсан байна.

Эх Сурвалж: 20min.ch

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page