ШВЕДЭД ӨДӨР БҮР БӨМБӨГ ДЭЛБЭРЧ, ГУДАМЖИНД ДАЙН БОЛЖ БАЙНА.
- Ariuka Ariuk
- Feb 2
- 1 min read

Сүүлийн үед Шведэд өдөр бүр бөмбөг дэлбэрэлт болж байгаа талаар тус улсын хууль зүйн сайд Gunnar Strömmet мэдэгдэл хийжээ. Тэрээр нөхцөл байдал хүндэрч байна. Шинэ жилийн өдрөөс хойш Шведэд нийт 30 бөмбөг дэлбэрэлт бүртгэгдсэн бөгөөд ихэнх нь Стокгольм хотын орон сууцны барилгуудад болсон байна. Халдлага, хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авч байгаа ч нөхцөл байдал дээрдээгүй байна гэжээ.

Мөн энэ талаар улс төрчид болон шинжээчид олон талт мэдэгдэл хийж байна. Энэхүү эрсдэл нь зул сарын баяраас хойш эхэлсэн бөгөөд гэмт хэргийн бүлэглэлүүдийн хоорондын зөрчилтэй холбоотой гэж үзэж байгаа юм. 2024 онд Шведэд 44 хүн гэмт хэргийн бүлэглэлүүдийн зөрчилдөөнд амиа алдсан бөгөөд 57 хүн шархадсан байна. Нийт 270 удаа буудлага болсон нь жилд хоёр хоног тутамд нэг удаа буудлага болж байна гэсэн үг юм.
Эх сурвалж: REUTERS
Yorumlar