ШВЕДЭД ОЛОН ХҮНИЙ АМЬ НАСАНД ХҮРСЭН ГЭМТ ЭТГЭЭДИЙГ ТУРКТ БАРИВЧИЛЖЭЭ
- Ariuka Ariuk
- Jul 7
- 1 min read

Шведийн цагдаагийн газраас тус улсын хүчирхийллийн гэмт хэргийн өсөлтөд шууд нөлөөлсөн хэмээн буруутгагдан эрэн сурвалжлагдаж байсан Шведийн хамгийн том гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогчийг Турк улсад баривчилжээ. Цагдаа нар гэмт хэрэгтний нэрийг албан ёсоор зарлаагүй ч Шведийн хэвлэлүүд 35 настай Исмаил Абдо гэж нэрлэж байгаа бөгөөд тэрээр “Rumba” гэмт хэргийн бүлэглэлийг удирддаг байна. Тус гэмт бүлэглэл нь гадаадаас хар тамхи, хүний наймаа зэрэг хууль бус үйл ажиллагааг зохион байгуулдаг байна. Абдо нь 2024 оноос хойш олон улсын баривчлах захирамжтай, Шведийн цагдаагаас эрэн сурвалжлагдаж байсан хүнд гэмт хэрэгтнүүдийн нэг юм.

Абдог Туркийн аюулаас хамгаалах хүчнийхэн баривчилсан бөгөөд Шведийн цагдаагийн үндэсний ажиллагааны газрын орлон гүйцэтгэгч дарга Матс Берггрен:
“Энэ баривчилгаа бол Швед болон Туркийн хууль, шүүхийн байгууллагуудын удаан хугацааны хамтын ажиллагааны үр дүн юм” гэж мэдэгджээ. Түүнчлэн өмнө нь гэмт хэргийн гаралт бага гэдгээрээ танигдсан Скандинавын энэ оронд сүүлийн жилүүдэд зохион байгуулалттай гэмт хэргийг тоо эрс нэмэгдсэн юм.

Цагдаагийн мэдээлснээр сүүлийн үед гэмт бүлэглэлийн удирдагчид гадаадаас аллага, халдлагыг сошиал медиагаар дамжуулан зохион байгуулж, ихэвчлэн насанд хүрээгүй хүүхдүүдийг (хариуцлага хүлээх наснаас доогуур) ашиглан хэрэг үйлдүүлдэг болсон гэж мэдээллээ.



Comments