ШВЕДИЙН СУРГУУЛИЙН ХАЛДЛАГЫН УЛМААС 10 ХҮН АМИА АЛДЖЭЭ.
- Ariuka Ariuk
- Feb 5
- 1 min read

Өнөөдөр Шведийн Örebro хотын сургуульд болсон халдлагын улмаас 10 хүн амиа алдсан гэж цагдаа нар мэдэгдлээ. Тэд террорист халдлага гэдгийг онцоллоо. Дуудлага мэдээлэл өдрийн 12:30-н минутанд цагдаагийн газарт ирсэн. Үүний дараа Risbergska сургуульд бүрэн хэмжээний ажиллагаа явуулж, хотын 6-н сургуулийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Гэмт этгээд өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд хэргийг ганцаараа үйлдсэн ч энэ хэрэгт өөр холбогдогч байж болзошгүйг үгүйсгэхгүй шалгалт үргэлжилж байна гэж хотын цагдаагийн дарга Роберто Эйд Форест хэвлэлийн хурал дээр мэдээллээ. Мөн гэмт хэрэгтэн ямар ч бүлэглэлд хамааралгүй одоо иргэдэд аюул байхгүй гэж нэмж хэллээ.
Comments