ШВЕДИЙН ЗҮҮН ХЭСЭГТ ЦАСАН ШУУРГА БОЛЖ 100 ГАРУЙ ХҮН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ АВЧЭЭ.
- Ariuka Ariuk
- Feb 18, 2025
- 1 min read

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Шведийн зүүн хэсэгт хүчтэй цасан шуурганы улмаас Uppsala мужид зам тээврийн ноцтой ослууд бүргэгдсэн байна. Нэг дор олон тооны тээврийн хэрэгсэл мөргөлдөн, 100 гаруй хүн эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Ослын улмаас Uppsala мужийн эрүүл мэндийн системд ихээхэн ачаалал үүссэн бөгөөд орон нутгийн засаг захиргаа онцгой арга хэмжээ авч орой гэхэд эмнэлгүүд нөхцөл байдлыг хяналтдаа авсан болохыг бүсийн эрүүл мэндийн албаны ажилтан Mikael Kohler мэдээлсэн байна. Харин цагдаагийн газраас цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд жолооч нар замын нөхцөл байдлыг зөв үнэлж хурдаа тохируулан, хоорондын зайг баримтлах нь чухал. Мөн цаг агаарын таагүй нөхцөлд замын хөдөлгөөнд оролцохоос зайлсхийхийг зөвлөсөн байна.



Comments