top of page

ЧЕХИЙН ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИЙН ШИНЭ ЖУРМААР АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙГ НЭМНЭ

Бүгд Найрамдах Чех Улсын Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан ажилгүйдлийн болон давтан мэргэшүүлэх үеийн дэмжлэг олгох журамд өөрчлөлт орсон байна. Шинэ зохицуулалт нь 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэх бөгөөд гол гол өөрчлөлтийн тухай мэдээллийг танилцуулж байна.

ree

Шинэ өөрчлөлтөөр ажилгүйдлийн болон давтан мэргэшүүлэх үеийн дэмжлэгийг нэгтгэж, дэмжлэгийн дээд хязгаарыг шинэчлэн тогтоов. Дэмжлэгийн дээд хязгаар нь эхний ээлжинд сарын дундаж цалингийн 80 хувьтай тэнцэх хэмжээний буюу 2025 оны байдлаар ойролцоогоор 36,086 крон байх юм. Харин 2 дахь ээлжээс эхлэн 50 хувь, 3 дахь ээлжээс эхлэн 40 хувь болж буурах юм байна. Дэмжлэг үзүүлэх хугацааны хувьд 52 хүртэлх насны хүмүүс 5 сар, 52-57 насны хүмүүс 8 сар, 57 наснаас дээш насны хүмүүс 11 сарын хугацаанд дэмжлэг авах юм. Тодруулбал

▪️52 хүртэлх насныхан: Эхний 2 сар 80%, дараагийн 2 сар 50%, сүүлийн 1 сар 40%.

▪️52-57 насныхан: Эхний 3 сар 80%, дараагийн 3 сар 50%, сүүлийн 2 сар 40%.

▪️57 дээш насныхан: Эхний 3 сар 80%, дараагийн 3 сар 50%, сүүлийн 5 сар 40%.

ree

Харин өмнө нь орлогогүй байсан хүмүүст олгож байсан дэмжлэгүүдийг нэгтгэж, нэмэгдүүлсэн байна. Үүнд:

▪️Эхний 2 сар дундаж цалинг 0.4 дахин өсгөж олгох – энэ нь 2025 оны байдлаар 18,043 крон.

▪️Дараагийн 2 сар дундаж цалинг 0.2 дахин өсгөж олгох – энэ нь 2025 оны байдлаар 9,022 крон.

▪️Үлдсэн хугацаанд дундаж цалинг 0.15 дахин өсгөж олгох – энэ нь 2025 оны байдлаар 6,766 крон.

ree

Өөрийн хүсэлтээр болон ноцтой бус шалтгааны улмаас халагдсан хүмүүст үзүүлэх дэмжлэгийг өмнөх орлогийн 45 хувиар тооцож байсныг цуцалсан байна. Ингэснээр дэмжлэг авах шаардлагыг хангаж буй бүх хүмүүс ижил зарчмаар дэмжлэг үзүүлнэ. Мөн шинээр дэмжлэг хүсэгч нь тэтгэврийн даатгалыг хамгийн багадаа 6 сарын хугацаанд төлсөн байх шаардлагыг 9 сар болгож нэмэгдүүлсэн байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page