top of page

ЧЕХ УЛСАД ХУУЛЬ БУСААР ХӨДӨЛМӨР ЭРХЭЛБЭЛ ӨНДӨР ТОРГУУЛЬ НОГДУУЛНА

Чех Улсад гадаадын иргэн хууль бусаар буюу ажиллах эрхгүй, хөдөлмөр эрхэлж байгаад баригдсан тохиолдолд хэд хэдэн хуулийн хариуцлага хүлээдэг. Торгуулийн тухайд ажиллах зөвшөөрөл байхгүй бол 100,000 Чех кроны торгууль ногдуулна.

ree

Хэрэв тухайн этгээд шалгалтын үед иргэний үнэмлэх, гадаад паспорт зэргийг шалгаруулахаас татгалзвал торгуулийн хэмжээ 200,000 Чех крон хүртэл өсөж болно гэж Чехийн хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдэгдлээ. Мөн Чех Улсын нутаг дэвсгэрээс захиргааны журмаар албадан гаргах арга хэмжээ авч болно. Харин Ажил олгогчид ямар нэгэн бичиг баримтгүй хууль бусаар гадаадын иргэн ажлуулсан нь тогтоогдвол хувиараа бизнес эрхлэгч болон хуулийн этгээдийг х10,000,000 (арван сая) Чех крон хүртэлх торгууль ногдуулна.

ree

Түүнчлэн хууль бус ажил эрхлэлтэд гадаад иргэнийг оролцуулсан нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогдож, тухайн этгээдэд хорих ял оногдуулах хүртэл шийтгэл ногдуулж болно.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page