ХЯТАД, ЕВРОПЫГ ХОЛБОСОН ХОЙД МӨСӨН ДАЛАЙН ШИНЭ ТЭЭВРИЙН ЗАМ НЭЭГДЛЭЭ
- Ariuka Ariuk
- Oct 15, 2025
- 1 min read
2025 оны 9-р сарын 23-нд Зүүн Хятадын Нинбо–Жоушан боомтоос хөдөлсөн чингэлэг тээврийн хөлөг онгоц хойд мөсөн далайг гаталж, Их Британийн Феликсстоу боомтод амжилттай хүрч иржээ.

Энэхүү худалдаа тээврийн аялал нь Хятад–Европын хойд мөсөн далайн чингэлэгийн экспресс замыг албан ёсоор нээсэн түүхэн үйл явдал болсон тухай хоёр орны тээврийн яамнаас мэдэгдлээ. Хойд мөсөн далайн зам нь Хятад–Европын галт тэрэгний маршрутуудтай харьцуулахад ачаа тээврийн хугацааг эрс богиносгох стратегийн давуу талтай. Энэхүү шинэ замыг ашигласнаар Хятад–Европын хоорондын тээврийн хугацаа дунджаар 10–15 хоногоор багасаж байна.

Түүнчлэн тус замыг улирлын онцлогоос хамаарч ашиглах боломжтой ч дэлхийн дулаарлын улмаас мөсний талбай багасаж, хөлөг онгоцны зам илүү өргөн болж байгааг онцолжээ.



Comments