ХУТГАТАЙ ЭТГЭЭД “АЛЛАХ АКБАР” ГЭЖ ХАШХИРЧ БАЙЖЭЭ.
- Creator

- Sep 22, 2024
- 1 min read

Нидерланд: “Rotterdam” хотын төвд нэгэн хүн гэнэт хүмүүс рүү хутга барин дайрч нэг хүний амь насанд хүрч бас нэг хүнийг хүнд шархдуулжээ. Гэрчүүд цагдаад мэдэгдсэнээр, тэр хүн "Аллах Акбар" (Бурхан агуу) гэж хашхирч байсан гэжээ. Гэмт хэрэг 09.19-ны орой Эразмус гүүрний ойролцоо болсон байна. Гэрчүүдийн хэлснээр 32 настай фитнесс дасгалжуулагч эрэгтэй халдлагыг таслан зогсоосон бөгөөд мэдүүлэгтээ гэмт этгээд хоёр хутгатай байсан гэжээ.

Цагдаагийн төлөөлөгч AP агентлагт мэдэгдэлдээ: Гэмт хэрэгтнийг баривчилсан. Одоогоор шалтгаан тогтоогдоогүй байгаа ч боломжтой бүх хувилбарыг шалгаж байна. Мөн цагдаа нар халдлага үйлдэгчийг "Аллах Акбар" гэж хашхирахыг сонссон гэжээ. Европын орнуудад гарах болсон гэмт хэрэг халдлагууд цагаачидтай холбоотой байгаа нь тэдний эсрэг хориг арга хэмжээ авах том шалтгаан болж байгаа юм.



Comments