ХООСОН ГУДАМЖ ДАХЬ ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО
- Ariuka Ariuk
- Oct 12
- 1 min read

Хятадад эдүгээ “сүнсэн хот” гэх нэрээр нэрлэгдээд байгаа хотуудын ирээдүй олон нийтийн сонирхолыг ихээр татаж байна. Учир нь орчин үеийн өндөр орон сууцнууд сүндэрлэн боссон ч тэд бүгд хоосон юм. Орчин үеийн төв талбай, зам сүлжээ гэх мэт дэвшилтэт дэд бүтэцтэй ч хүн ам цөөн, үүнийгээ дагаад өдөр тутмын амьдралын хэмнэл идэвхгүй байдлаараа сүнсэн хот гэж нэрлэгдэх болжээ.

Гэхдээ “сүнсэн хот” гэгдэх хотууд огт хүнгүй, орхигдсон гэдэг нь буруу ойлголт. Харин тэд ихэвчлэн шинэ баригдсан, зорилтот хүн ам нь одоогоор бүрдээгүй, эсвэл ирээдүйд өсөн нэмэгдэх төлөвтэй хотууд гэж шинжээчид үзэж байгаа юм. Хятадын Засгийн Газар: Иргэд шинэ хотод нүүж сууршихад тодорхой хугацаа шаардагддаг тул хотын бүтэц, дэд бүтэц нь эхлээд баригдаж, дараагийн шатанд хүн ам орох нь хамгийн зөв хот төлөвлөлт гэсэн бодлогыг барьж байна.
Хятадад сүндэрлэн боссон сүнсэн хотууд:
1. Кангбаши (Ордоc, Хятлин Монгол)
Тус хот нь нэг сая хүн амтай байх төлөвлөт хийсэн ч одоо ойролцоогоор 150,000 хүн амьдарч байна.

2. Tianducheng
Ханчжоу хотын ойролцоо байрлах Франц маягийн архитектур бүхий хот. Эйфелийн цамхагийн дуурайлгай, Версаль загвар зэрэг баримттай. Хүн амын тоо маш цөөхөн 200.000 орчим тул “сүнсэн” мэт мэдрэмж төрүүлдэг.

3. Южиапу (Tianjin)
Манхэттэн маягийн орчин бүтээх зорилгоор баригдсан ч хүн амын нягтаршил маш бага тул амьдрал идэвхгүй байна.

4. Тhames Town (Шанхайн дэргэд)
Английн жижиг тосгон маягийн төлөвлөлт бүхий суурин. Европ маягийн архитектуртай ч олон орон сууц ашиглагдаагүй, худалдан авагчид ихэвчлэн хөрөнгө оруулагчид байдаг.

ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР
Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт
🛜 Сайтын албан ёсны пэйж хуудсаа дагаарай



Comments