top of page

ФИНЛАНДЫН ЗАСГИЙН ГАЗАР ЦАГААЧДЫГ ХИЛ ДЭЭРЭЭС БУЦААХ ШИНЭ ХУУЛЬ БАТАЛЛАА.

ree

Финландын хууль тогтоогчид өнгөрсөн баасан гарагт ОХУ-ын талаас хилээр нэвтрэх гэж буй гуравдагч орны цагаачдыг хилчид буцаах тухай хуулийг баталлаа. Шинээр батлагдсан тус хууль нь Финландын хилийн харуулуудад тодорхой нөхцөл байдлын үед хилийн боомт дээр цагаачдын орогнол хүссэн хүсэлтээс татгалзах эрхийг өгчээ. Гол шалтгаан нь Москва хууль бус цагаачдын урсгалыг зохион байгуулж Финландын хилээр бичиг баримтгүй иргэдийг нэвтрүүлэх оролдлогын эсрэг авч байгаа гэж мэдэгдлээ. 

ree

Цагаачдыг буцаах тухай хууль нэг жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд Финландын Ерөнхий сайд Petteri Orpo үндэсний аюулгүй байдлын үүднээс хууль баталсныг олон улсад зарлалаа. Харин мэргэжилтнүүд болон хүний ​​эрхийн байгууллагууд тус хуулийг Финландын үндсэн хууль, НҮБ-аас хүлээсэн олон улсын эрх зүйн үүргийг зөрчиж байна гэж үзэж байгаа юм.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page