top of page

ТӨВ ЕВРОПЫН ОРНУУД ҮЕРИЙН АЮУЛТАЙ НҮҮР ТУЛЖ БАЙНА.

ree

Төв европын орнууд сүүлийн хэдэн өдөр үерийн аюултай нүүр тулж байна. Тухайлбал

- Польш улс их хэмжээний аадар борооны дараа нутгийн баруун өмнөд хэсэгт орших Ми Подзигерзе тосгоны далан хальж ойр орчмын айлууд үерт автсан байна.

- Австрид үерийн үеэр гал сөнөөгч нас барсан.

Харин Германы гол, мөрний усны түвшин нэмэгдэж эрх баригчдаас сэрэмжлүүлгийг хүргэж эхлээд байна.

ree

- Словакийн баруун болон баруун хойд хэсгээр усархаг аадар бороонд өртөж үерийн улмаас Братиславаас Чех рүү явах чиглэлийн D2 хурдны замын нэг хэсэг усанд автжээ.

⛔️Харин яг өнөөдөр буюу 2024.09.15-ны байдлаар Чех улс хамгийн их хохирол, үерийн аюулыг туулж байна. Тодруулбал өнөөдөр өдрийн 12:00 цагийн мэдээгээр Чехийн 270 газарт тодорхой хэмжээний үер буусан байна. Үүний гуравны нэг буюу 90 орчим хот, суурьшлын бүсэд үерийн усны хамгийн дээд түвшин буюу 3-р түвшинд хүрээд байна. Хэдэн мянган айл өрх тог цахилгаангүй болсон бөгөөд нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилсээр байна. Зарим хотууд онцгой байдал зарлаад байгаа юм.








Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page