top of page

СЕУТА ХОТЫН ХАМГИЙН ТОМ ДҮРВЭГСДИЙН ХУАРАНГ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

Oct 5
1 min read

Испаний цагдаа Африкийн хойд эрэгт орших Испаний Сеута хотын Трамполин далайн эрэгт буй дүрвэгсдийн хамгийн том хуаранг цэвэрлэх ажлыг ням гарагт эхлүүллээ. Тус "Трамполин" ажиллагаанд ойролцоох Севилья, Гранада, Малага зэрэг хотоос ирсэн үймээн дарах цагдаагийн хэмксгүүд оролцож байна.

Испанийн Дотоод хэргийн яамны өгсөн мэдээллээр, хоёр сар гаруй майхан, түр хоргодох байранд амьдарсан ойролцоогоор 3,000 хүнийг түр байранд шилжүүлж, бүртгэж эсвэл Мароккод буцах боломж олгоно. Харин цагдаагийн тооцоогоор хуаранд 3,500 гаруй хүн амьдарч байсан бөгөөд 350 гаруй офицер ажиллагаанд оролцож байна.



Хүлээн авах хүчин чадал хязгаартай тул хуаранг нэг дор бүрэн цэвэрлэх боломжгүй, шатлан хэрэгжүүлж байна. Нэг өдрийн дотор 100 гаруй хүн Мароккод сайн дураараа буцахаар хүсэлт гаргасан гэж El Faro de Ceuta мэдээлжээ. Мөн хотын захиргаа эргийн усны бохирдол, эрүүл мэндийн эрсдэл, хүчирхийллийн хэргийн өсөлт нэмэгдсэн тул цэвэрлэх ажиллагааг эхлүүлсэн гэж мэдэгдлээ.

Түүнчлэн Импаний Хаан Фелипе VI 10-р сарын 13-нд Сеута, Мелилья руу хийх айлчлалын өмнө болж байна. Испанийн хаан Сеутад 2007 оноос хойш анх удаа очих юм.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page