САРЫН 49 ЕВРОГИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН БИЛЕТ ГЕРМАН ДАЯАР ҮЙЛЧИЛДЭГ
- Creator

- Jan 12, 2024
- 1 min read
Монгол мөнгөөр 183.000 төгрөгний үнэтэй нийтийн тээврийн сарын билет бүх герман даяар үйлчилдэг. Уг билет нь хурдны галт тэрэгнээс бусад автобус, вагон, транбайд хүчинтэй. Герман улс нь нийтийн тээврийн систем үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Цаг минутын уялдаатай уг систем германы салшгүй нэг хэсэг гэж хэлж болно. Үүнийгээ дагаад нийтийн тээврийн үнэ тийм ч хямд биш. Нэг удаагийн ойрын зайн билетийн үнэ 2.50 еврогоос эхэлнэ.
Тэгвэл Герман улсын засгийн газраас иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор сарын 49 еврогийн билетийг худалдаанд гаргаад хэдэн сар болж байна. Уг билетээр зочигч Герман улсын нэг өнцгөөс нөгөө өнцөг хүрэх боломжтой. Өмнө нь 2021 оны зун Германы засгийн газраас зуны гурван сарын хугацаанд сарын билетийн үнийг 9 евро буюу 33.750 төгрөгийн үнэтэй худалдан дотоодын аялал жуулчлал болон иргэдийнхээ амьжиргааг дэмжиж байсан юм.















Comments