top of page

САКСОНИ-АНХАЛЬТ МУЖИЙН СОНГУУЛЬД ХЭТ БАРУУНЫ AFD НАМ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

Sep 7
1 min read

Германы Саксони-Анхальт мужид есдүгээр сарын 6-нд болсон парламентын сонгуульд үндсэрхэг үзэлтэй, хэт барууны чиглэлийн AFD нам түүхэн өндөр үр дүн үзүүлж, хамгийн олон санал авчээ. Урьдчилсан дүнгээр AFD нийт саналын 44 орчим хувийг авч, хамгийн ойрын өрсөлдөгч болох канцлер Фридрих Мерцийн тэргүүлдэг CDU намыг ойролцоогоор 18 хувийн саналтайгаар ардаа орхилоо. AFD нь цагаачлалын бодлогыг эрс шүүмжилж, хууль бус цагаачлалыг хязгаарлах, Германы үндэсний ашиг сонирхлыг илүү нэн тэргүүнд тавихыг шаарддаг. Тус нам Европын холбоо, эрчим хүч, дотоодын аюулгүй байдлын асуудлаар мөн уламжлалт намуудаас илүү хатуу байр суурь баримталдаг.



Ийнхүү AfD тус мужийн сонгуульд хамгийн олон санал авсан ч дангаараа засгийн газар байгуулах боломжгүй байна. Учир нь Германы бусад томоохон намууд AfD-тэй эвсэхээс татгалзах магадлал өндөр. Тиймээс тус нам хамгийн олон санал авсан хэдий ч мужийн засгийн эрхийг авах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.



Харин одоогийн олонхи CDU намын хувьд энэ сонгууль томоохон ухралт боллоо. Тус нам өмнөх сонгуультай харьцуулахад саналынхаа бараг тал хувийг алдсан байна. Саксони-Анхальтын сонгуулийн дараа Германы улс төрийн анхаарал Берлин болон Мекленбург-Форпоммерн муж руу шилжинэ. Эдгээр хоёр мужийн парламентын сонгууль есдүгээр сарын 20-нд болох юм.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page