РОЙТЕРС АГЕНТЛАГ: МОНГОЛЫН ТӨРИЙН ХОЁР ӨНДӨР АЛБАН ТУШААЛ ЭЗЭНГҮЙ БАЙНА
- Ariuka Ariuk
- Oct 18
- 1 min read
Дэлхийн томоохон хэвлэл Reuters агентлаг: Сүүлийн жилүүдэд Монгол улс, төрийн тогтворгүй байдал, авлигын дуулиан, эдийн засгийн хүндрэлтэй байдалтай нүүр тулж байгаа. Богино хугацаанд хоёр Ерөнхий сайд дараалан огцорсон нь төрийн бодлогын залгамж чанарт эргэлзээ төрүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулах эрсдэлтэй гэж ажиглагчид үзэж байна.

Тодруулбал Г.Занданшатар ердөө дөрвөн сарын өмнө албан тушаалаа хүлээн авсан ч парламентын гишүүдийн олонхийн саналаар унажээ. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ өгч, түүний танхим дэмжсэнээр Монгол улсын төрийн удирдлага эзэнгүй боллоо.

Харин одоо 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж буй У.Хүрэлсүх дараагийн Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигчийг батлах эсэхийг УИХ шийдвэрлэнэ.

Мөн дэлхийн банк энэ сарын эхээр Монгол Улсын 2025 оны эдийн засгийн өсөлтийн таамгийг 6.3 хувиас 5.9 хувь болгон бууруулсан бөгөөд үүнд нүүрсний ханшийн уналт, дэлхийн худалдааны тодорхойгүй байдал нөлөөлсөн. Үүний эсрэг Монголын парламент хүчтэй бодлого боловсруулах чухал үетэй нүүр тулж байна. Гэсэн мэдээг нийтэлжээ



Comments