ОХУ БОЛОН БНХАУ ӨРГӨН БҮРЭЛДЭХҮҮНТ ТЭНГИСИЙН ЦЭРГИЙН ХАМТАРСАН СУРГУУЛИЛТ ХИЙЖ БАЙНА.
- Creator

- Sep 12, 2024
- 1 min read

ОХУ болон Хятадын тэнгисийн цэргийн хүчин Номхон далайд тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт хийж байгаа талаар барууны хэвлэлүүд онцолж байна. Тодруулбал одоогийн ОХУ хуучин зөвлөлтийн дараах үеэс хойших хамгийн том тэнгисийн цэргийн сургуулилт юм. хоёр улсын нийт 400 гаруй байлдааны хөлөг, шумбагч онгоц болон бусад далайн хөлөг онгоцнууд оролцож байна. Харин Бээжин дэх Хятадын Батлан Хамгаалах Яамны мэдээлснээр: Хоёр улсын тэнгисийн цэргийн хүчин 9-р сарын 10-аас 16-ны өдрүүдэд хамтарсан бэлтгэл хийж байгаа. Мөн саяхан Номхон далайн баруун болон хойд хэсэгт хамтарсан эргүүл хийсэн зэрэг нь олон улсын болон бүс нутгийн цэргийн нөхцөл байдалтай ямар ч холбоогүй гэж мэдэгдлээ.



Comments