top of page

ОРОСЫН СӨНӨӨГЧИД ЭСТОНИЙ АГААРТ НЭВТЭРЧ, НАТО ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

ree

2025 оны 9-р сарын 19 -ний орон нутгийн цагаар өглөөний 08:30 минутын үед ОХУ-ын гурван сөнөөгч онгоц Эстони улсын агаарын хилийг зөвшөөрөлгүй зөрчиж 12 минутын нислэг үйлджээ. Эстоний батлан хамгаалах яамны мэдээлснээр Оросын гурван МиГ-31 онгоц Финландын булангийн Вайндлоо арлын орчимд нислэгийн төлөвлөгөөгүй нэвтэрсэн. Энэ үед НАТО-гийн Балтийн агаарын эргүүлийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан Италийн F-35 сөнөөгчид агаарт гарч, Оросын сөнөөгч онгоцнуудыг дагалдсан байна.

ree

Мөн Эстоний гадаад хэргийн сайд Маргус Цахкна тус үйлдлийг “урьд өмнө байгаагүй өдөөн хатгалга” хэмээн буруушааж, Оросын Элчин сайдын яамнаас албан ёсны тайлбар шаарджээ. Харин НАТО болон Европын холбоо энэ зөрчлийг улс орнуудын дипломат ёсонд байж болохгүй үйлдэл хэмээн тодорхойлж, зүүн жигүүрийн хамгаалалтаа бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page