НАТО “ЗҮҮН СЭРЭМЖ” АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ
- Ariuka Ariuk
- Sep 13
- 1 min read

ОХУ-ын 16-н дрон Польшийн агаарын хилийг зөрчсөнтэй холбогдуулан Европын зүүн жигүүрийн хамгаалалтыг бэхжүүлэх “Зүүн Сэрэмж” нэртэй ажиллагааг эхлүүлж байгаагаа НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте баасан гарагийн орой мэдэгдлээ.

Тэрээр Нато-гийн гишүүн орнууд нутаг дэвсгэрээ хамгаалахад үргэлж бэлэн гэдгийг тодорхой харуулна” хэмээн онцолсон бол НАТО-гийн Европ дахь дээд командлагч, генерал Алексус Гринкевич “Зүүн Сэрэмж” ажиллагаанд Дани, Франц, Их Британи, Герман болон бусад орны хүч, техник оролцох бөгөөд бид зүүн жигүүрийн нөхцөл байдлыг байнга хянаж, шинэ аюулд шууд хариу цохилт өгнө” гэжээ. Харин Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ бол алдаа биш шууд довтолгоо хэмээн мэдэгдлээ. Одоогоор тус үйл явдалд Москва албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Эх сурвалж:CNN
ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР
Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт
🛜 Пэйж хуудсаа дагаарай



Comments