top of page

МЮНХЕН ХОТЫН ХОЙД ХЭСЭГТ ДЭЛБЭРЭЛТ БОЛЖ, ЦАГДААГИЙН АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА

ree

2025.10.01/ Мюнхен хотын хойд хэсгийн Lerchenauer Straße орчимд цагдаа, гал сөнөөгчид томоохон ажиллагаа явуулж байна. Эхний мэдээллээр тухайн орчимд олон удаагийн дэлбэрэлт болон буун дуу сонсогджээ. Цагдаагийн албаныхан нэг эрэгтэй хүний цогцос хэргийн газраас олсон бөгөөд эхний байдлаар тухайн хүн өөрийн эцэг эхийн байшинг дэлбэлж дараа нь амиа хорлосон байж болзошгүй гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

ree

Одоогоор тус бүсэд хамгаалалт тогтоон, оршин суугчид болон жолооч нарыг тухайн газрыг аль болох тойрч явахыг зөвлөж байна. Цагдаа, мэргэжлийн тусгай нэгж, тэсрэх бөмбөг устгагчид ажиллагаанд оролцож байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page