ИСПАНИЙН НАРАН ШАРЛАГЫН ГАЗАР ҮХЛИЙН АЮУЛТАЙ МЕДУЗА ГАРЧ ИРЖЭЭ
- Ariuka Ariuk
- Jun 13
- 1 min read

Испанийн Балеарын арлуудын Менорка арал дээр орших алдарт "Cala en Porter" наран шарлагын газарт дэлхийн хамгийн аюултай далайн амьтдын нэг болох Португалын тугт медуза (Physalia physalis) эрэг дээр илэрч тус газрыг түр хугацаанд хаажээ. Энэхүү хорт медузыг нэгэн амрагч далайн эргээс олж элсэнд булжээ. Дараа нь эргийн аврагчид уг медузыг ухаж гарган орон нутгийн цагдаагийн байгууллагад мэдэгдэн шилжүүлэн аюулгүй болгожээ.

Түүнчлэн Португалын тугт медузын тэмтрүүл нь маш урт сунадаг. Хүчтэй хорт бодис ялгаруулдаг бөгөөд хүрэх төдийд хүчтэй өвдөлт мэдрэгдэж, харшлын хүнд хэлбэр зарим тохиолдолд үхэлд хүргэх аюултай юм. Мөн түлэгдсэн хэсэгт сорви үлдээх эрсдэл өндөртэй юм байна.

Тиймээс аялагчид дулаан орон болон далайн эрэгт амрахдаа танихгүй далайн амьтанд хүрэхгүй байх нэн ялангуяа хэт хурц өнгийн амьтдыг ойроос ажиглахгүй байж сэжигтэй зүйл илэрвэл нэн даруй аврагчид болон холбогдох газарт мэдэгдэхийг Journas News анхааруулж байна.
ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР
Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт
🛜 Пэйж хуудсаа дагаарай.



Comments