ЕХ-НЫ ОРНУУДЫН АВИЛГЫН ИНДЕКС 2024 ОНД ӨСЧЭЭ.
- Ariuka Ariuk
- Feb 12
- 1 min read

Transparency International байгууллагаас жил бүр гаргадаг авлигын индекс-ээр Европын Холбооны орнуудаас Унгар хамгийн муу буюу 41 оноо авсан бол Дани улс хамгийн өндөр үнэлгээтэй гарсан байна. Авлигын индексийн оноо 0-100 хооронд байх бөгөөд 0 нь хамгийн их авлигатай, 100 нь хамгийн бага авлигатайг илэрхийлдэг. ЕХ-ны хүчирхэг орнуудын нэг болох Францын оноо өмнөх жилээс 4-өөр буурч 67 болсон нь анх удаа “авлигын хяналтаа алдах эрсдэлтэй орнуудын” тоонд багтжээ. Харин хамгийн хүчирхэг эдийн засагтай Германы оноо 3-аар буурч 75 болж авилгын индекс өссөн дүнтэй гарчээ. Үүний гол шалтгаан нь томоохон корпорациудын лобби улс төрийн бодлогод ихээхэн нөлөөлсөн явдал гэж шинжээчид үзэж байна.

Тус тайлангаас Унгар улс 41 оноо авч, Баруун Европ болон ЕХ-ны хамгийн муу үнэлгээтэй орон боллоо. Өмнөх жилээс 1 оноогоор буурсан нь тус улсад авлигын системчлэгдсэн байдал болон хууль дээдлэх зарчим суларсантай холбоотой гэж тайланд дурджээ.

Монгол Улсын тухайд 2024 онд Авлигын төсөөллийн индексийн оноогоо ахиулж чадсангүй. Гурав дахь жилдээ 33 оноотой хэвээр 180 орноос 121-р байранд жагссан байна. нь авлигын эсрэг арга хэмжээ сайжрахгүй байгааг тодотгож байна. Дэлхийн хамгийн бага авлигатай орнуудаар Дани (90 оноо), Финлянд 88 оноо), Сингапур (84 оноо)-оор тэргүүлсэн бол хамгийн их авлигатай улсаар Өмнөд Судан (8 оноо), Сомали (9 оноо)
орнууд бичигджээ.



Comments