top of page

ЕВРОПЫН ХОЛБООНООС ХАР ТАМХИНЫ НАЙМАА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Updated: Mar 16, 2024

Европын холбооноос хар тамхины гэмт хэргийн сүлжээтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийт 17 арга хэмжээг багтаасан ажиллагааны төлөвлөгөөг боловсруулжээ. Европ өнөөдөр АНУ-ын дараа орох дэлхийн томоохон кокайны зах зээл болж 2021 онд л гэхэд 303 тонн хар тамхи, мансууруулах бодисыг хилийн шалгалтаар хураан авчээ. Европын холбооны хар тамхитай тэмцэх газрынхны анхааруулж байгаагаар тамхины наймааны аюул нэмэгдэж байна. Үүнд гэм зэмгүй хүмүүс, тэр дундаа хүүхдүүд их золиослогдож байгааг анхааруулж байгаа юм.


ree

Мөн тэд хар тамхины гэмт хэргийн сүлжээтэй тэмцэхийн тулд бидэнд ч маш сайн сүлжээ хэрэгтэй. Ийм сүлжээг бий болгоход европын холбоо, түүний гишүүн орнууд болон олон улстай хамтран ажиллана. Жишээлбэл хамгийн сүүлийн үеийн өндөр үзүүлэлт бүхий сканер, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглох, санхүүгийн болон дижитал мөрдөн байцаалтын ажиллагааг хөнгөвчлөх мэргэшсэн прокурор, шүүгчдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцох, хар тамхины наймааны гол замуудад хамтарсан ажиллагааг үе шаттайгаар явуулна.


ree

Мөн гуравдагч орнуудтай хууль сахиулах, шүүхийн хамтын ажиллагааг сайжруулах зэргээр багц төлөвлөгөөг баталжээ.



Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page