top of page

Европын Аяллын Хөтөч

ЕВРОПЫН ХОЛБОО АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ДАЙНД БЭЛЭН.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексик болон Канад руу экспортлох бараанд 25 хувийн гаалийн татвар тавьж тус шийдвэр нь 2-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Трампын шийдвэрт хариу арга хэмжээ авч АНУ руу гарах бүх бараанд 25 хувийн гаалийн татвар тавихаа өнөөдөр зарласан.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо

Түүнчлэн Трамп Европод ч АНУ-ын татварын бодлого хамаатай тухай мэдэгдлээ. Тодруулбал Германы компаниуд тус гаалийн татвартай шууд холбоотой биш ч Германы автомашины үйлдвэрүүд Мексик, Канад, АНУ-д үйлдвэрлэлтэй тул анхны үр дүнд автомашинуудын үнэ АНУ-д нэмэгдэх юм. Standard & Poors үнэлгээний агентлагийн тооцоогоор АНУ-д импортлогдож байгаа дундаж автомашины үнэ 6,250 доллароор нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь авто машины борлуулалт буурах эрсдлийг дагуулах өндөр магадлалтай гэжээ.

Харин Европын Холбоо АНУ-н бодлогод хариу арга хэмжээ авахад бэлэн гэжээ. Мөн эдийн засагчид ойрын хугацаанд Брюссель, Вашингтоны хооронд худалдааны шинэ хэлэлцээр эхэлж магадгүй бөгөөд энэ нь олон улсын эдийн засагт томоохон өөрчлөлт авчрах төлөвтэй байгааг онцолжээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page