top of page

ЕВРОПЫН ТОМ ХОТУУД ЖУУЛЧДЫН ТАТВАРАА НЭМЭГДҮҮЛЖЭЭ

  • 2 minutes ago
  • 1 min read

Европын аялал жуулчлалын гол төвүүд болох Барселона, Венец, Амстердам, Ром, Эдинбург зэрэг хотууд 2026 оноос жуулчдаас авах хураамжаа нэмэгдүүлж, шинэ журам мөрдөж эхэллээ. Барселонад зочид буудлын жуулчны татвар шөнөдөө нэг хүнд €3.40-€15 хүртэл болсон бол Венец хот өдрийн аялагчдаас €5-10-ийн нэвтрэх хураамж авах болжээ. Амстердамд зочид буудлын үнийн 12.5 хувийн татвар дээр НӨАТ 21 хувь болж нэмэгдсэнээр €200-ийн өрөөнд байрлах жуулчин ойролцоогоор €67-ын татвар төлөхөөр байна.



Мөн Ромын алдарт Трэви усан оргилуурын бүсэд нэвтрэхэд €2-ын төлбөртэй болсон бол Эдинбург хот байрны нийт үнийн 5 хувийг жуулчны хураамж хэлбэрээр авахаар болжээ.

Эдгээр өөрчлөлт нь хэт аялал жуулчлалыг хязгаарлах, соёлын өв болон орон нутгийн иргэдийн амьдрах орчныг хамгаалах зорилготой юм.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page