top of page

ЕВРОПЫН ОРНУУДЫН ИРГЭД 7 ХОНОГТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ БЭ?


ree

Долоо хоногт хамгийн урт ажлын цагтай европын орнуудыг та бүхэнд хүргэж байна. Нэгдүгээрт Евро азийн бүс нутагт байрлалтай Турк улс долоо хоногт хамгийн урт буюу 48.2  цаг ажилладаг үзүүлэлтээр жагсаалтыг тэргүүлсэн байна. Харин 45 цаг, 44 цаг ажилладаг үзүүлэлтээр Балканы орнууд болох Монтенегро, Серби хоёр удаалжээ. Швейцарууд мөн хамгийн урт цагаар ажилладаг хүмүүсийн тоонд ордог бөгөөд долоо хоногт дунджаар 43.4 цаг ажилладаг байна.


ree

Харин ажлын цаг нь богино европын орнуудын жагсаалтыгаз жаргалын индексээр дэлхийг тэргүүлж байгаа Финланд улс 7 хоногт 38.8 цаг ажилласан үзүүлэлтээр 1-рт бичигдэж байна. 2-рт Дани 39.1 цаг ажилладаг бол Нидерланд 39.5, Норвеги 39.7 цаг ажилладаг үзүүлэлтээр удаалжээ. Бидний хамгийн сайн мэдэх Герман улсын иргэд 7 хоногт 40 цаг ажилладаг бол Австри улсын иргэд 41.8 цаг, Швед долоо хоногт дунджаар 41.6 цаг ажилладаг байна. Харин Монгол улсын иргэдийн хувьд 7 хоногт дунджаар 48 цаг ажилладаг гэсэн мэдээллийг Үндэсний Статистикийн Хорооноос гаргажээ. Энэ нь Ази тивдээ өндөр үзүүлэлт юм.  




Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page