ЕВРОПТ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ ХҮНСНИЙ ҮНИЙГ ӨСГӨЖ БАЙНА
- Ariuka Ariuk
- Aug 27
- 1 min read

Европын орнуудад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хүнсний үнийн өсөлт эрчимжиж, нийгмийн зорилтот бүлгүүдийн өрхийн хэрэглээнд нөлөөлж эхлээд байна. Тодруулбал Climateflation буюу уур амьсгалын инфляци нь цаг уурын хэт халалт, ган, үер, түймэр зэрэг байгалийн гамшиг хүнсний үйлдвэрлэлд шууд нөлөөлж байгааг хэлж байгаа юм. Жишээ нь Их Британид 2025 оны 8-р сард хүнсний үнийн дундаж инфляци 4.2%-д хүрч, 17 сарын дээд үзүүлэлтэд хүрсэн бөгөөд өндөг, цөцгийн тос, шоколад зэрэг бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгджээ.

Үүнээс үүдэн нь орлого бага өрхүүд илүү хямд, чанар муутай хүнс рүү шилжиж, хоол тэжээлийн дутагдал, архаг өвчний эрсдэл нэмэгдэх магадлалтайг The times сонини нийтэлсэн байна.
Мөн 2050 он гэхэд хүнсний үнийн өсөлт европын бусад орнуудад 30–50%-иар нэмэгдэх магадлалтай гэж тооцоолжээ.
Comments