top of page

ЕВРОПТ МАШИН ТҮРЭЭСЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС

ree

Монгол улсын иргэд гадны улс оронд аялахад хүндрэлтэй асуудлуудын нэг бол яахын аргагүй нийтийн тээвэр болон авто машины асуудал байдаг. Тухайн орныхоо метро автобусны чиглэлээ зөв олох гэх мэт багагүй хүндрэлүүд гардаг. Тэгвэл машин түрээсийн багахан мэдээлэл хүргэе. Европын холбооны орнуудад Монгол улсын жолооны үнэмлэхээр машин түрээслэх боломжтой, гэхдээ олон улсын жолооны үнэмлэх байх шаардлагатай.


ree

Та эхний ээлжинд түрээсийн машин захиалахдаа компани эсвэл агент хоёрыг сайн ялгах хэрэгтэй. Агентууд нь түрээсийн машиныг өөрсдөө өгдөггүй, харин таны өмнөөс машин түрээслэх компанид захиалга өгдөг. Ямар нэгэн маргаан гарсан тохиолдолд түрээсийн авто машины компанийн үндсэн гэрээ хүчинтэй хэрэгждэг. Хамгийн гол нь даатгал нь даатгал европын холбооны бүх оронд хүчинтэй хариуцлагын даатгалд хамрагдах ёстой. Мөн та тус авто машиныг аль аль улсуудад унах мэдээллээ үнэн зөв урьдчилан өгсөн байх шаардлагатай. Үнийн тухайд тухайн машины суудлын тоо моторын багтаамж, марк, оноос шалтгаалан өдрийн 35 еврогоос эхэлдэг.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page