top of page

ЕВРОП ОРМУЗЫН ХООЛОЙД ХАМГААЛАЛТЫН ЦЭРГИЙН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛНЭ

  • 17 minutes ago
  • 1 min read

Германы канцлер Фридрих Мерц, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони нар 2024.04.18 нд Парис хотноо хамтарсан мэдэгдэл хийж, Ормузын хоолой дахь худалдааны усан тээврийн аюулгүй байдлыг хамгаалах, цэргийн үүрэгт ажиллагаа эхлүүлэхээ мэдэгдлээ.



Тус ажиллагаанд мина цэвэрлэх, худалдааны хөлгүүдийг хамгаалалтын дагалдан escort хийх, далайн тандалт-тагнуул хийх, аюулын эрт сэрэмжлүүлэх мэдээлэл солилцох, усан тээврийн коридор хамгаалах зэрэг үүрэг багтах юм байна. Герман мина устгах хүчин оролцуулах боломж дурдсан бол Итали тэнгисийн цэргийн плотоо илгээхээ илэрхийлжээ.



Европын удирдагчид энэ нь довтолгооны бус, цэвэр хамгаалалтын ажиллагаа бөгөөд дэлхийн худалдаа, эрчим хүчний гол гарцын чөлөөт навигацыг хамгаалахад чиглэж байгааг онцолсон байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page