top of page

ДЭМБ-ААС ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЛАА.

ree

Африкт сармагчны цэцэг өвчний тархалт нэмэгдэж өндөр эрсдэлтэй шинэ хувилбарт вирус гарч ирсний улмаас Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлыг олон улсад зарлалаа. Тодруулбал Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад уг вирусийн шинэ хувилбарын дэгдэлт бүртгэгдэж, Руанда, Бурунди, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс зэрэг хөрш зэргэлдээ орнуудад хурдацтай тархсан байна. Африк тивийн хэмжээнд халдварын тохиолдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 160 хувиар, нас барсан тохиолдол 19 хувиар өсжээ. Тиймээс тус вирус олон улсад тархах өндөр эрсдэлтэй гэж тэр үзэж байна. Африкт халдварын улмаас 500 гаруй хүн нас барж, 17 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. 

ree

Шинж тэмдэг: Халдвар нь халуурах, ядрах, арьсны тууралт биеэр гарах зэргээр илэрдэг. Өвдөлттэй идээт үрэвсэл нь ихэвчлэн халдвар авсан газарт, жишээлбэл, бэлэг эрхтний хэсэгт эсвэл нүүрэн дээр туурна. Аюултай нь халдвар ихсэх тусам вирус тархах, шинэ мутаци үүсэх эрсдэл өндөр байдаг байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page