ДЭЛХИЙН ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ 6-Н ХУВЦАС ЗАГВАРЫН МУЗЕЙ
- Creator

- Mar 16, 2024
- 2 min read
Нью-Йорк хотын хамгийн том урлагийн галерейгаас эхлээд Christian Dior-ын хүүхэд насандаа амьдарч байсан байшин хүртэлх он цагийн түүх, гайхалтай архитектурын хослол бүхий дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хувцас загварын 6-н музейг танилцуулж байна.

Christian Dior Museum in Granville
20-р зууны эхэн үе Францын хойд хэсэгт орших“Villa Les Rhumbs built” хотод хадны ирмэг дээр баригдсан энгийн ягаан байшинд алдарт загвар зохион бүтээгч Christian Dior төрж өсжээ. Тус байшин өдгөө дэлхийн хамгийн алдартай хувцас загварын музей болон хувирчээ. Алдарт загвар зохион бүтээгч Christian Dior: Би өөрийн амьдрал, хэв маяг, хүрээлэн буй орчин түүний архитектурт өртэй" гэж тэр дурсамждаа бичжээ . Түүний бага насны гэр нь уран бүтээлийн худаг шиг байсан бөгөөд тэр эндээс загвар, дэгжин байдлыг зурж, загвартаа шингээж өгдөг байжээ.

Palais Galliera in Paris
Парис хотын домогт загварын музей болох Palais Galliera нь 1978 онд байгуулагдсан түүхтэй. Архитектор Léon Ginain уг төслийг удирдаж амжилттай хэрэгжүүлжээ. Тус музей нь 18-р зуунаас хойших Парисын загварын түүхийг хадгалж ирснээрээ өнөөдөр дэлхийн шилдэг хувцас загварын музейн нэг болж алдаршжээ. Palais Galliera нь 7200 мкв талбайг хамарсан Франц дахь цорын ганц байнгын загварын музей юм.

Paris Le Muse des Arts Dcoatifs
Хувцас чимэглэлийн урлагийн музей нь анх 1905 онд Парис хотноо нээгдсэн. Гоёл чимэглэлийн урлагийн музейг дизайнер Gaston Redon үүсгэн байгуулж байжээ. Сонирхолтой нь 8-р зуунаас эхлэн өнөөг хүртэл амьдарч байсан дэлхийн шилдэг хувцас загвар зохион бүтэгчид тус музейд нийт 150,000 гаруй загварын хувцасыг хандивласан байна. Мөн 2017 онд Францын загварын ордны 70 жилийн ойд зориулсан Мөрөөдлийн дизайнер Кристиан Диорын үзэсгэлэн тус музейд дэлгэгдсэн бөгөөд үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрээс 700,000 гаруй зочин цуглуулсан нь музейн дээд амжилт болж тэмдэглэгджээ.

MET in New York
Нью-Йорк хотын 5-р өргөн чөлөөнд байрлах Метрополитен орчин үеийн урлагийн музей нь дэлхийн хамгийн том урлагийн галерей юм. 1872 онд нээгдсэн тус музейд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 2 сая гаруй урлагийн бүтээлүүд, эртний ертөнцийн баримлууд, Францын агуу хүмүүсийн уран зураг, Америкийн урлагийн асар том цуглуулга байдаг.

V&A Museum in London
V&A Museum in London 1851 онд нээгдсэн Европын хамгийн том музейн нэг бөгөөд эртний үеэс хамаарах үнэт эдлэл, хувцас, тавилга, хивсэнцэр, шилэн эдлэлийн цуглуулгатай гэдгээрээ бусдаас ялгардаг. Сонирхуулахад Парисын гоёл чимэглэлийн урлагийн музейн мөрөөдлийн загвар зохион бүтээгч Кристиан Диорын үзэсгэлэн амжилттай болсны дараа V&A үүнтэй зэрэгцэн Францын загвар зохион бүтээгчид зориулсан хөшөө дурсгалын үзэсгэлэнг зохион байгуулж ихээхэн нэр хүндийг олж авчээ.

Yves Saint Laurent Museum in Paris
2017 оны 10-р сарын 3-нд Парис дахь “Yves Saint Laurent Museum” 5-н өргөн чөлөө Марсогийн гудамжинд тансаг зэрэглэлийн зочид буудлын доод давхарт үүд хаалгаа нээж байжээ. Энэхүү хувцас загварын музей нь нийт 5000 мк талбайг хамардаг бөгөөд 50 загвар, анхны эскиз , гэрэл зураг, видео бичлэгийн цуглуулгатай ихэвчлэн сэдэвчилсэн үзэсгэлэнг зохион байгуулдаг байна.








Comments