ДЭЛХИЙН НИЙТ ХҮН АМЫН ГУРАВНЫ НЭГ БУЮУ 2.4 ТЭРБУМ ХҮҮХЭД АМЬДАРЧ БАЙНА.
- Ariuka Ariuk
- May 31, 2024
- 1 min read

Аль ч улсын хуулийн дагуу ямар ч насны хүүхэд насанд хүрэгчдийн адил хүний үндсэн эрхийг эдлэх ёстой. Үүнд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх , эрх тэгш байх, эрүүл мэнд, боловсрол, цэвэр орчин, аюулгүй амьдрах, бүх төрлийн хор хөнөөлөөс хамгаалагдах эрх багтана. Хүүхдийн эрхийг 1989 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид тусгасан байдаг. Харамсалтай нь дэлхий даяар хүүхдийн эрх өдөр бүр зөрчигдөж ядуурал, хоол тэжээлийн дутагдал, хүчирхийлэлд өртөх хамгийн өндөр эрсдэлтэй бүлгийг бүрдүүлдэг байна.

Зарим тохиолдолд төрсөн цагаасаа эхлэн эрх нь зөрчигддөг. Жишээ нь дэлхий даяар ойролцоогоор 290 сая хүүхэд төрснөө бүртгүүлээгүй тул тэдэнд хууль ёсны иргэний үнэмлэх, оршин тогтнох баталгаа байхгүй байгааг НҮБ тодотгосон байна. Тэд насанд хүрсэн хойноо сургуульд явах, эрүүл мэндийн үйлчилгээ авах, ажилд орох боломжгүй болно гэсэн үг юм. Энэ тохиолдолд ядуу буурай орны хүүхдүүдхэзээ нэгэн цагт хууль ёсны үнэмлэхтэй болж, эрх, үйлчилгээнд хамрагдах боломж ердөө 50/50 байдаг байна.

Мөн дэлхий даяар 61 сая гаруй хүүхэд бага сургуульд сурдаггүй. Жил бүр 150 сая охид, 73 сая хөвгүүд бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэсэн тооцоо гарчээ. Зарим оронд есөн настай охидыг хүчээр гэрлүүлж, зургаан настай хүүхдүүдийг насанд хүрсэн хүний ёсоор эрүүгийн шүүхээр шүүж. Мөн жил бүр 80 гаруй оронд 330,000 гаруй хүүхэд цагаач, дүрвэгсдийн хэргээр хоригддог гэсэн судалгааг НҮБ-ээс гаргажээ.




Comments