top of page

ДЭЛХИЙН ДАЛАЙН ТЭЭВРИЙН 40% ДАМЖДАГ МАЛАККАГИЙН ХООЛОЙГ АНУ ХЯНАЖ БОЛЗОШГҮЙ

  • 2 days ago
  • 1 min read

Иран, Ормузын хоолойн хямрал дэлхийн анхаарлыг татаж байх хооронд Вашингтон дэлхийн өөр нэгэн стратегийн цэгийг хянаандаа оруулж байна. Тэр нь Малаккагийн хоолой буюу Хятадын эдийн засгийн гол судас Малаккагийн хоолой юм.

Торуулбал Пентагонд 4-р сарын 14-нд АНУ-ын Индонезийн Батлан хамгаалахын сайд айлчилж АНУ-тай “Батлан Хамгаалахын Хамтын Ажиллагааны Түншлэл” буюу MDCP гэрээнд гарын үсэг зурлаа. Хоёр тал далайн болон агаарын хамтарсан сургуулилтыг өргөжүүлэх, батлан хамгаалах технологи хамтран хөгжүүлэхийг тохиролцсон байна.

Мөн Вашингтон Индонезийн агаарын орон зайд АНУ-ын нисэх хүчин чөлөөтэй нэвтрэх эрх олгохыг хэлэлцэж байна. Энэ заалт одоо хэлэлцэлтийн шатанд байгаа ч, тохиролцоонд хүрвэл АНУ Малаккагийн хоолойн дээгүүрх агаарыг хянах, хариу арга хэмжээ авах хугацааг мэдэгдэхүйц богиносгох боломжтой болно.

Малаккагийн хоолой нь Индонезийн Суматра арал болон Малайн хойгийн хооронд орших 800 километр урт усан зам бөгөөд Энэтхэгийн далайг Номхон далайтай холбодог. Хоолойн хамгийн нарийн цэгт өргөн нь ердөө 2.8 километр. Гэвч энэ зам дэлхийн нийт далайн худалдааны 40 хувийг, Хятадын нефтийн импортын 80 гаруй хувийг дамжуулдаг. Хэрэв АНУ хоолойг хааж чадвал Хятадын аж үйлдвэр дэлхийн нефтийн нийлүүлэлтгүй үлдэнэ гэсэн үг юм.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page