top of page

ДЭЛХИЙН БАНК: ЕВРОП, ТӨВ АЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ УДААШРАНА

  • 17 minutes ago
  • 1 min read

Дэлхийн банкны 2026 оны 4 дүгээр сарын 8-ны тайланд Ойрхи Дорнодын зөрчил, геополитикийн хурцадмал байдлын улмаас Европ, Төв Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт энэ жил мэдэгдэхүйц удаашрах төлөвтэй байгааг онцолжээ.



Тус бүсийн өсөлт 2026 онд дунджаар 2.1 хувь болж буурна. Оросын өсөлт 0.8 хувь, бусад орнуудынх 2.9 хувь болж суларна гэж тооцоолжээ. Бүс нутгаар авч үзвэл Төв Азид 4.9 хувь, Төв Европ 2.4 хувь гэж гэсэн үзүүлэлт гарсан байна. Энерги болон түлшний өндөр зардал, хөрөнгө оруулалтын тодорхойгүй байдал гол хүчин зүйл болж байгааг дурджээ.



Дэлхийн банкны Европ, Төв Азийн бүсийн дэд ерөнхийлөгч Антонелла Бассани: энэ нөхцөл байдлыг даван туулахын тулд зорилтот бүлгийн иргэдийг хамгаалах тусгай арга хэмжээ авч, эдийн засгийн шинэчлэлийг тасралтгүй үргэлжлүүлэх шаардлагатайг онцолжээ. Мөн дэлхийн банк одоогийн аж үйлдвэрийн бодлогын хөшүүргийн гуравны хоёр нь хөдөө аж ахуйд чиглэж, өндөр технологийн салбарт ердөө 10 хувь хуваарилагдаж байгааг дурдан, эдийн засгийн шинэчлэлийг орнууд анхаарах хэрэгтэйг уриалжээ.​​​​​​​​​​​​​​​​

Эх сурвалж: World Bank

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page