top of page

ГҮРЖИЙН БОСЛОГО ШИРҮҮСЭЖ БАЙНА

ree

Гүржийн засгийн газрын Европын холбоонд элсэх хэлэлцээрийг түр зогсоох шийдвэрийг өнгөрсөн 7 хоногт гаргасан. Тус шийдвэрийг эсэргүүцсэн олон мянган хүн хоёр дахь шөнөдөө орон даяар жагсаж байна. Тодруулбал Гүрж ЕХ-нд элсэх хэлэлцээрийг 2028 он хүртэл зогсоосон юм.

ree

Гүржийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр хоёр шөнө үргэлжилсэн эсэргүүцлийн үеэр нийт 150 хүн баривчлагдсан. Цагдаа жагсагчдын хооронд өнгөрсөн шөнө мөргөлдөөн үүссэн бөгөөд жагсагчид хогийн сав, вандан сандал ашиглан хаалт босгохыг оролджээ. Мөн цагдаа нар нулимс асгаруулагч хий, чинжүүний шүршигч ашигласан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Европын холбоонд элсэх хэлэлцээрийг Гүржийн хүн амын дийлэнх нь дэмжиж байгаа юм.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page