top of page

Европын Аяллын Хөтөч

ГЕРМАНЫ ШИНЭ ДХ-ИЙН САЙД ХУУЛЬ БУС ДҮРВЭГЧДИЙГ ХИЛ ДЭЭРЭЭС ШУУД БУЦААХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

Германы шинэ Дотоод хэргийн сайд Александр Добриндт Германы хилийн хяналтыг чангатгаж, визгүй иргэд болон хууль бус дүрвэгчдийг шууд буцаах үүрэг өгчээ. Тус журмаар ЕХ-ын гишүүн бус орноос ирсэн визгүй иргэд, ЕХ-ны өөр оронд аль хэдийн орогнол хүссэн хүмүүсийг Герман руу нэвтрүүлэхгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд холбогдох албан тушаалтнууд өөрсдөө шийдвэр гаргана гэж мэдэгдлээ.

Харин жирэмсэн эмэгтэйчүүд, өвчтэй хүмүүс, асран хамгаалагчгүй хүүхдүүд гэх мэт эмзэг бүлгийн хүмүүсийг нэвтрүүлэх юм. Тус бодлого нь Канцлер Фридрих Мерцийн сонгуулийн гол амлалт байсан бөгөөд хилийн хяналтыг анхны өдрөөсөө чангатгана гэж мэдэгдэж байсан юм.

Шинэ тушаал хүчин төгөлдөр болсон эхний хоёр өдөрт 365 хууль бусаар хил нэвтрэх оролдлого бүртгэгдсэн байна. Мөн 286 хүнийг хил дээрээс шууд буцааснаас 19 нь орогнол хүссэн байжээ. Мөн 4 хүн (жирэмсэн, өвчтэй гэх мэт) орсон. 14 хүнийг дүрвэгсдийг хууль бусаар оруулсан гэж баривчилсан гэж тайлан өгчээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page