top of page

ГЕРМАНЫ ХАМГИЙН ТОМ 10 СОЁЛ АМРАЛТЫН ПАРК

  • Aug 29, 2025
  • 1 min read

Германд 100 гаруй соёл амралт, тоглоомын парк байдаг бөгөөд жил бүр сая сая жуулчид үйлчлүүлдэг. Journas News Германд хамгийн алдартай 10 паркийг танилцуулж байна.


  1. Europa-Park (Rust, Baden-Württemberg) – 1975 онд байгуулагдсан, жилд 6 сая орчим хүн очдог. 100 гаруй аттракцион, шоу тоглолттой, Германы хамгийн том паркуудын нэг.

    Europa-Park
    Europa-Park
  2. Phantasialand (Köln, Nordrhein-Westfalen) – Өвөрмөц сэдэвчилсэн ертөнцөөрөө алдартай. “Taron”, “F.L.Y.” зэрэг гайхалтай хурдацтай гулгууртай.


  3. Heide Park (Soltau, Niedersachsen) – Хойд Германы хамгийн том парк. 40 гаруй аттракционтой, хүүхдэд зориулсан жижиг гулгуураас эхлээд “Flug der Dämonen” зэрэг экстрим сонирхол татна.

  4. LEGOLAND Deutschland Resort (Günzburg, Bayern) – LEGO тоглоомоор бүтсэн , 60 гаруй аттракционтой, хүүхэд, гэр бүлд хамгийн тохиромжтой.

  5. Movie Park Germany (Bottrop-Kirchhellen, Nordrhein-Westfalen) – Кино ертөнцийн уур амьсгалтай, “Star Trek: Operation Enterprise” зэрэг онцгой хөтөлбөртэй.

  6. Hansa-Park (Sierksdorf, Schleswig-Holstein) – Далайн эрэгт байрлах, усан гулгуур болон адал явдалт аттракционоор алдартай.

  7. Erlebnispark Tripsdrill (Cleebronn, Baden-Württemberg) – Германы хамгийн эртний парк (1929). 100 орчим аттракционтой, “Karacho” гулгуур болон амьтдын хүрээлэнтэй.

  8. Plopsaland (Haßloch, Rheinland-Pfalz) – Өмнө нь Holiday Park нэртэй байсан. “Expedition GeForce” гулгуураараа алдартай, мөн хүүхдэд зориулсан олон сэдэвчилсэн хэсэгтэй.

  9. Serengeti-Park (Hodenhagen, Niedersachsen) – Германы хамгийн том амьтны хүрээлэнтэй парк (220 га). 2000 гаруй экзотик амьтан, адал явдалт тоглоомуудтай.

  10. Bayern-Park (Reisbach, Bayern) – 80 гаруй аттракционтой, гэр бүлд ээлтэй парк. “Voltrum” чөлөөт уналтын цамхаг болон “FirleFranz” гулгуураараа онцлог.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page