ГЕРМАНЫ САНГИЙН ЯАМНААС ӨРХИЙН ЦАХИЛГААНЫ ҮНЭ БУУРАХ БОЛОМЖГҮЙГ МЭДЭГДЛЭЭ
- Ariuka Ariuk
- Jun 27
- 1 min read

Холбооны Сангийн яам, Эрчим хүчний зохицуулах агентлаг (Bundesnetzagentur), DPA
Германд өрнөж буй эрчим хүчний татварын шинэчлэлийн хэлэлцүүлгээр хэрэглэгчдийн цахилгааны төлбөрт ойрын хугацаанд буурах боломжгүй болохыг Холбооны Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч DPA агентлагт мэдээлжээ.
Цахилгааны үнэ нь зөвхөн татварын түвшнээс бус зах зээлийн эрэлт нийлүүлэлт, үйлдвэрлэлийн өртөг, сүлжээний төлбөр зэрэг олон хүчин зүйлээс хамаарч буйг эрчим хүчний зохицуулах агентлаг (Bundesnetzagentur) онцолсон байна.
Иймээс иргэдийн хувьд эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ хамгийн бодит үр дүн хэвээр байгааг мэргэжилтнүүд зөвлөж байна. Германы засгийн газар ногоон эрчим хүч болох нарны зай, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх зорилтоо баримталж байгаа бөгөөд энэ нь урт хугацаандаа оновчтой шийдэл болно хэмээн албаны хүмүүс мэдэгдээд байна.
Эх сурвалжууд: Deutsche Presse-Agentur
Commentaires