top of page

ГЕРМАНЫ “OKTOBERFEST” АЛДАРТ ШАР АЙРГИЙН БАЯР МЮНХЕН ХОТОД ЭНЭ БЯМБА ГАРАГТ ЭХЭЛНЭ.

ree

Жил бүрийн намар болдог Герман улсын үндэсний “Oktoberfest” шар айргийн баяр энэ бямба гарагт Мюнхен хотод эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Мюнхен хотын аюулгүй байдал болон баярын аюулгүйн хамгаалалтыг дээд зэргээр хангана гэж хотын цагдаагийн газар болон удирдлагууд мэдэгдлээ.

ree

Мюнхен хотын цагдаагийн газрын дарга Кристиан Хубер хэлэхдээ; Октоберфест бол Герман улсын хамгийн аюулгүй ардын наадам. Маш олон дотоод гадаадын жуулчид зорин ирж шар айргийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тиймээс цагдаа бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах болно. Мөн каннабисыг хатуу хориглоно. Цагдаагийн газар үүнд бэлэн гэлээ.

ree

Сонирхуулахад 191 дэх удаагаа зохион байгуулагдаж буй шар айрагны баяр 9- сарын 21-нээс эхлэн 10-р сарын 6 хүртэл үргэлжлэх юм. Анх 1810 онд Баварын угсаа залгамжлах ханхүү Людвиг, Саксони-Хилдбургхаусены гүнж Терезатай гэрлэж, хурим хийсэн нь жил бүр тэмдэглэдэг уламжлалт баяр болж хувирчээ. Зөвхөн дайн, тахал, хэт инфляцийн цөөхөн жилүүдэд Oktoberfest-ийг тэмдэглэлгүй өнгөрүүлж байсан түүхтэй.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page