top of page

ГЕРМАНД БҮРЭН УСТААД БАЙСАН САХУУ ӨВЧИН ДАХИН ТАРХАЖ ЭХЭЛЖЭЭ

ree

Роберт Кохын хүрээлэн (RKI) Германд Corynebacterium diphtheriae нянгийн ST-574 төрөлтэй сахуу өвчний дэгдэлт нэмэгдэж буйг анхаарууллаа. 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар 126 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ихэнх нь дүрвэгчдийн дунд илэрчээ. Харин одоо сахуу өвчин орон гэргүй, өндөр настай зэрэг эмзэг бүлгийн иргэдийн дунд тархаж байна. Сахуу нь амьсгалын замыг гэмтээж улмаар үхэлд хүргэж болзошгүй өвчин юм. Сахуу өвчнийг Германд удаан хугацаанд бараг бүрмөсөн устсан гэж үзэж байсан ч сүүлд буюу энэ оны нэгдүгээр сард Берлинд вакцин хийлгээгүй байсан нэг сурагч сахуугаар нас барсан байна. Мөн RKI-хүрээлэнгээс нийт эмнэлгийн эмч нар сэжигтэй тохиолдолд нэн даруй оношилгоо хийж, дархлаажуулалт хийгдээгүй иргэдийг вакцинжуулахыг зөвлөжээ.








Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page