top of page

ГЕРМАНД АГААРЫН ТЕМПЕРАТУР +30 ДАВНА

2025.06.11 буюу энэ лхагва гарагаас эхлэн Германы ихэнх хэсэгт агаарын хэм +30 хэмийг давна. Зарим бүс нутгаар +35 хэм хүртэл халах төлөвтэй байна. Мягмар гарагаас эхлэн өмнөд ба баруун бүс нутгаар агаарын халалт нэмэгдэж лхагва гараг гэхэд Германы ихэнхи бүсийг хамрах юм.

ree

✅ Мягмар гараг:

Эльба мөрнөөс хойш хэсгээр бороо үргэлжилнэ.

Өмнө зүгт бага зэргийн үүлэрхэг, хуурай агаарын хэм +25.


✅ Лхагва гараг:

Төв ба зүүн хэсгээр бага зэргийн бороотой. Хойд ба өмнөд захад ихэнхдээ нартай байна. Агаарын температур +30 хэм хүрнэ.


✅ Пүрэв гараг:

Өглөөний цаг агаар ихэнхи нутгаар тогтуун өдөртөө +30 хэмийн халуун байх бөгөөд умард зүүн хэсэгт +22 хэм байна гэжээ.


✅ Баасан гараг:

Баден-Вюртемберг бүсэд 34 хэм хүртэл хална.

Нартай ч гэнэтийн аадар бороо, аянга цахилгааны эрсдэл ихсэнэ.


✅ Бямба гараг:

Долоо хоногийн хамгийн халуун өдөр болж, Бранденбургт 34 хэм хүрэх бол ням гарагаас температур бага зэрэг буурна гэж цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тиймээс Journas News-ийн уншигч та бүхэн шингэн зүйл сайтар ууж, бага насны хүүхдийг наранд түлэгдэх, нарших эрсдэлээс урьдчилж хамгаалаарай.

Эх сурвалж: Accu Weater

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page