ГЕРМАНД 1000 ГАРУЙ ИТАЛИЙН МАФИЙН ГИШҮҮН БАЙЖ БОЛЗОШГҮЙ СЭЖИГТНҮҮД АМЬДАРЧ БАЙНА
- Creator

- Jan 30, 2024
- 1 min read
Updated: Jun 5, 2024
Холбооны дотоод хэргийн яамны мэдэгдэж байгаагаар Герман улсад Италийн мафийн идэвхтэй 1000 гаруй гишүүн амьдарч байгаа бөгөөд тэд ихэвчлэн ресторан, хар тамхины наймаанаас мөнгө угаадаг байна. 2023 онд холбооны эрүүгийн цагдаагийн алба болон холбооны мужуудын эрүүгийн мөрдөн байцаах албатай хамтран хийсэн судалгаагаар Германд байнга оршин суудаг Италийн зохион байгуулалттай гэмт хэргийн сэжигтэй 1003 гишүүнийг илрүүлсэн гэж мэдэгдлээ. Тэд хар тамхинаас гадна мөнгө угаах, татварын луйвар хийх замаар гэмт хэрэг үйлддэг. Түүнчлэн нийтийн хоол, хүнсний худалдаа, автомашины үйлдвэрлэлийн салбарт идэвхтэй оролцдог байна.
Мөн жил бүр 100 гаруй тэрбум еврогийн мөнгө угаадаг гэсэн тооцоолол байгааг ч хэлж байгаа юм. Мөнгө угаах гэмт хэргийн эсрэг шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Эхний алхам нь бэлэн мөнгөөр үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг хориглосон гэж холбооны дотоод хэргийн яамнаас мэдэгдлээ. Нэмж дурдахад холбооны болон муж улсын засгийн газрууд мөрдөн байцаалт, хяналт шалгалтад илүү нягт хамтран ажиллах ёстойг онцоллоо.









Comments