ГЕРМАН УЛСАД ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ АВХАД 3000-3500 ЕВРОГИЙН ҮНЭТЭЙ
- Creator

- Jan 9, 2024
- 1 min read
ХБНГУ улсад жолооны үнэмлэх улам бүр үнэтэй болж байна. Жолооны курсүүд 3000 евро эсвэл түүнээс дээш үнэтэй байна. Энэ нь зөвхөн инфляц, шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалаагүй гэдгийг жолооны багш нар хэлж байгаа юм. Герман улсад цаг бол мөнгө Тодруулбал суралцагч жолооны дадлагыг 40-50 цаг хийдэг зарим тохиолдолд бүр илүү хугацаа зарцуулж байгаа нь нөлөөлж байна.
Сонирхуулахад Герман улсад жолооны үнэмлэх шинээр авах материалд: ойролцоогоор нүдний шинжилгээ 6.43 евро, Анхны тусламжийн сургалтад хамрагдсан гэрчилгээ: 15-40 еврогийн хооронд, жолооны үнэмлэхийн зураг: 6-аас 20 еврогийн хооронд жолооны үнэмлэх авах өргөдөл: 49.80 евро, Нүдний шинжилгээний үнэ 6.43 евро байна. Гэхдээ жолооны үнэмлэх авах өргөдөл гаргах зардал нь муж бүрд өөр өөр байдаг.











Comments