top of page

ГЕРМАН УЛСАД ДЭЛГҮҮРИЙН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ НЭМЭГДЭЖ БАЙНА

ree

Германы жижиглэн худалдааны салбар сүүлийн жилүүдэд лангууны хулгайн асуудалтай нүүр тулж байна. EHI Retail Institute-ийн 2025 оны тооцоо зөрүүний судалгаар 2024 онд хулгайд алдагдсан барааны нийт үнийн дүн 4.95 тэрбум евро-д хүрчээ.

ree

EHI-ийн аюулгүй байдлын шинжээч Франк Хорстын хэлснээр, “өнөөдөр ганц хоёр хүн биш харин сайн зохион байгуулалттай бүлэглэлүүд дэлгүүрүүдэд системтэй хулгай хийж байна” гэжээ. Хамгийн их хулгайлагдаж байгаа бараанд тамхи архи, сахлын хутга, энергийн ундаа байгаа юм.

Мөн хууль хяналтын байгууллагын зүгээс хулгайн эсрэг арга хэмжээ сул байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгааг онцолжээ. Түүнчлэн шинжээч Франк Хорст: баригдсан хулгайчдын 70 хувь нь давтан хэрэгтэн бөгөөд тэдний олонх нь ямар ч ял шийтгэлгүй үлддэг байна. Тиймээс “Бид шинэ хууль биш, харин одоо байгаа хуулиа хатуу мөрдөх хэрэгтэй. Хэрэв лангууны хулгайг хөнгөн хэрэг мэт авч үзсээр байвал нөхцөл байдал сайжрахгүй гэжээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page