ГЕРМАН УЛС ХДХВ-ИЙН ШИНЭ ЭМЧИЛГЭЭ АМЖИЛТТАЙ БОЛСНЫГ ЗАРЛАЛАА.
- Creator

- Jul 19, 2024
- 1 min read

ХБНГУ-ын хамгийн том эмнэлэг болох Берлин хотын "Charite" ДОХ-ын халдвартай 2 дахь өвчтөнийг бүрэн эмчлэгдсэнийг зарлалаа. Дэлхий даяар нийт арав хүрэхгүй хүн ХДХВ-ийн халдвараас бүрэн эдгэрсэн гэж тооцогддог байна. Тэгвэл эдгээрийн 2 тохиолдлыг Берлин хотын Charite эмнэлгийн эрдэмтэн, эмч нар эмчилсэн бөгөөд маш том найдвар төрүүлсэн тохиолдол гэж мэдэгдлээ.

Эдгэсэн 2 дахь өвчтөн болох 60 настай, эрэгтэй ХДХВ-ийн халдвартай өвчтөн 2018 онд өөрийн шийдвэрээр эмчилгээг зогсоожээ. Түүнээс хойш вирус дахин үржсэн гэсэн нотолгоо гараагүй байна. Тус эмнэлгээс мэдэгдэхдээ: Бид бүгд маш их баяртай байна.Судлаачид энэ амжилтыг улам бататгана гэж найдаж байгаа цаашид маш нарийн судалгаа эмчилгээг хийнэ. Берлиний анхны бүрэн эдгэрсэн өвчтөний тухайд 2008 онд Charite-д хийсэн эхний ХДХВ-ийн эмчилгээ бөгөөд “Берлиний өвчтөн” нэрээр эмнэлгийн түүхэнд бичигдсэн.Түүнчлэн дэлхий даяар 39 сая орчим хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байна. Харин герман улсад ойролцоогоор 100,000 хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байна.



Comments