top of page

ГЕРМАН УЛС ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫГ БУУРУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

  • 1 day ago
  • 1 min read

Герман улс татвар өндөртэй гэдгээрээ алдартай. Харин одоо эсрэгээрээ, иргэдийнхээ татварын ачааллыг бууруулах төлөвлөгөө боловсруулж байна. Канцлер Мерцийн удирдаж буй CDU болон SPD намуудын эвслийн засгийн газар орлогын албан татварыг бууруулахаар төлөвлөжээ.



Сангийн сайд Ларс Клингбайлийн хэлснээр, сардаа ойролцоогоор 2,500–4,000 еврогийн орлоготой ажилчдыг хамруулан нийт ажиллагчдын 95 хувийн гарт илүү их мөнгө үлдээх зорилготой байна. Энэхүү татварын хөнгөлөлт нь улсын төсөвт ойролцоогоор 20 тэрбум еврогийн зардал учруулж болзошгүй гэж ZDF болон Tagesschau мэдээлжээ.

Гэхдээ тус зардлыг хаанаас нөхөх вэ гэдэг дээр эвслийн намууд санал нэгдээгүй байгаа аж. SPD нам өндөр орлоготой иргэдээс илүү татвар авах саналтай байгаа бол CDU үүнд болгоомжтой хандаж байна.



Төлөвлөгөөг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд долдугаар сарын дунд үеийн парламентын зуны амралтаас өмнө эцэслэн батлахаар зорьж байна. Одоогоор энэ нь хүчин төгөлдөр хууль биш, санал гэдгийг онцоллоо.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page